ВИДЕО: "Кино дүрийн сонгон шалгаруулалт"-аас гарсан "Girls" охидын хамтлагтай ярилцлаа   

ВИДЕО: "Кино дүрийн сонгон шалгаруулалт"-аас гарсан "Girls" охидын хамтлагтай ярилцлаа  

“Lovemble” буюу “Хайр юм билээ” дууг дуулсан “Girls” охидын хамтлагтай ярилцлаа. Тэдний анхны уран бүтээл болох “Хайр юм билээ” дуу нь өвөрмөц үг, ая болон дахилтын бадгаараа олны анхаарлыг татаад байгаа юм.

ҮЗЭХ:

Монгол Улсад хамтлаг дуучид шинээр төрөн гарах нь ховордоод буй энэ цаг үед манай орны урлагийн тайзнаа нэгэн охидын хамтлаг төрөн гарчээ. Тус хамтлаг нь “Girls” олон ангит киноны гуравдугаар бүлгийн сонгон шалгаруулалтаас төрсөн “Girls” Хамтлаг юм. Хамтлагийн гишүүд болох Б.Энэрэл, О.Энхжин, З.Солонго нар нь тус олон ангит киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцож гол дүрүүдийг авсан бөгөөд кино төслийн хүрээнд охидыг хамтлагийн гишүүн болох уу, хэмээн саналыг тавьсан аж. Ингэснээр “Girls” хамтлаг байгуулагдаж уран бүтээлийн их далайд ханцуй шамлан ороод байгаа юм. Тус хамтлаг байгуулагдсан даруйд “Хайр юм билээ” дууг анхны уран бүтээл болгон цацжээ. Дуу цацагдсаны дараа “Өөрсдийн төсөөлөөгүй хэмжээгээр хандалт, урмын үгсийг харамгүй авсан” тухайгаа бидэнд сониучирхан ярьсан юм. Тус хамтлаг нь анхны уран бүтээлийнхээ урам зориг, догдлолоор жигүүрлэн хоёрдох уран бүтээлдээ орсон байна.

Хамтлагийн гишүүдийн үүрэг:

  • Б.Энэрэл – R&B дуучин
  • О.Энхжин – Реп дуучин
  • З.Солонго – Поп дуучин

Сурагчийн ширээнээс урлагийн их далайд шумбан орсон охид маань хоорондын дүрэмтэй. Дүрэм нь цаг барих, ямар ч зүйл тохиолдсон нэгнийгээ дэмжих, бүх зүйлийг үнэнээр хуваалцах аж. Тэдний ойрын зорилго нь хоёрдох уран бүтээлээ ажилттай дуусгах бол холын зорилго, мөрөөдөл нь дэлхийн тавцанд өөрсдийн уран бүтээлээ туурвих юм.