Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн виртуал тоглолт энэ сарын 30-нд болно

Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн виртуал тоглолт энэ сарын 30-нд болно

Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн тоглолтыг гуравдугаар сарын 30-ны өдөр метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнцөд зохион байгуулах гэж байна. “The HU in the Metaverse” тоглолт нь виртуал ертөнцөд болж байгаа дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох юм.

Тус тоглолтын хөтөлбөрт Монголыг сурталчлах, танин мэдүүлэх олон арга хэмжээг багтаасан аж. Тухайлбал, манай орны үзэсгэлэнт газруудын нэг Ховд аймгийн Жаргалант хайрхныг тоглолтын виртуал ертөнцөд оруулжээ. 

Өмнө нь дэлхий дахинаа алдартай Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite ертөнцөд, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг мета ертөнцөд тогтлолтоо зохион байгуулж, дэлхий дахинаа сая сая үзэгчдэд зэрэг хүрч байсан юм. Харин “The HU” хамтлагийн тоглолтыг зохион байгуулах мета ертөнцийг Монголын технологийн компаниуд өөрсдөө бүтээж байгаа юм.