"АН-ын бүлгийн даргын өрөөг нь суллаж өгөхгүй байсан Д.Ганбат" өнөөдөр тасалгаагаа суллаж О.Цогтгэрэлд өгчээ

"АН-ын бүлгийн даргын өрөөг нь суллаж өгөхгүй байсан Д.Ганбат" өнөөдөр тасалгаагаа суллаж О.Цогтгэрэлд өгчээ

Увс аймгаас парламентад сонгогдсон О.Цогтгэрэл гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар 2022 оны намар тус намын гишүүд сонгож, тус шийдвэрийг нь УИХ дахь дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс уншиж танилцуулсан.

Гэтэл өмнөх дарга Д.Ганбат үүнийг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэл хийж, улмаар АН-ын бүлгийн тамга албан өрөөг нь О.Цогтгэрэлд хүлээлгэн өгөхгүй явсаар өдийг хүрсэн.

Тэгвэл өнөөдөр /2023.03.28/ УИХ-ын гишүүн Д.Ганбат АН-ын бүлгийн даргын суух ёстой Төрийн ордны өрөөг О.Цогтгэрэлд хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл төрийн ордны хоёр давхрын голд байрлах АН-ын бүлгийн дарга өрөөнд сууж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө