“Тамгагүй төр” жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 13-наас Лондон хотноо байрладаг “West end” театрт нийт 20 удаа тоглохоор болжээ

“Тамгагүй төр” жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 13-наас Лондон хотноо байрладаг “West end” театрт нийт 20 удаа тоглохоор болжээ

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулдаг “Мөнгөн мод” өчигдөр болж өндөрлөсөн. Эл наадмын оны шилдэг тайзны уран бүтээлээр “Херо” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг тодорчээ.

Мөн тус физикл драмын ерөнхий продюсер М.Есөнмөнх мөн оны шилдэг продюсероор шалгарсан байна. Энэ үеэр М.Есөнмөнх “Тамгагүй төр” жүжгийг дахин шинээр тавьж, өөр техник, өнцгөөр бүтээсэн. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн. Улмаар 2023 онд гадаадын тайзнаа тавихаар гэрээ хийсэн. Энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 13-наас Английн Лондон хотноо байрладаг “West end” театрт нийт 20 удаа тоглохоор болсон” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө