Лондон хотын төв театрт тоглогдох "Тамгагүй төр" жүжгийн тасалбар Англид худалдаалагдаж эхэлжээ

Лондон хотын төв театрт тоглогдох "Тамгагүй төр" жүжгийн тасалбар Англид худалдаалагдаж эхэлжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжиг монголын драмын театрын түүхэнд шинэ хуудас бичиж, олон улсын мэргэжлийн продюсеруудаас өндөр үнэлгээг аваад байгаа билээ.

Тэгвэл “Тамгагүй төр” монгол драм Их Британи /Англи/ нийслэл Лондон хотын төв театрт ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд тоглогдохоор болж,  тасалбар нь борлуулагдаж эхэлжээ. Энэ талаар Лондон хотын төв театрын londoncoliseum.org веб сайтад, “Тал нутгийн нүүдэлчдийн ёс заншлаас сэдэвлэсэн сэтгэл хөдөлгөм найруулга, бүжиг бүхий энэхүү баатарлаг монгол үзвэрийг бүү алдаарай” хэмээжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Лондон хотын төв театр болох “Колизей” нь 120 жилийн түүхтэй бөгөөд 2300 гаруй хүний суудалтай ажээ. “Колизей” театрт Дэлхийн сонгодог дуурь, бүжгийн жүжгийг олонд толилуулж байжээ. 

Эх сурвалж: https://londoncoliseum.org/whats-on/the-mongol-khan/