Энэ амралтын өдрүүдэд ДБЭТ-ын тайзнаа "Жизель" балетыг тоглоно

Энэ амралтын өдрүүдэд ДБЭТ-ын тайзнаа "Жизель" балетыг тоглоно

Дуурь бүжгийн эрдмийн театр дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор нэрлэгддэг А.Аданы “Жизель” балетыг шинэчилсэн тавилтаар энэ амралтын өдрүүдэд толилуулах гэж байна.

Монголын тайзнаа тэртээ 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд мэндэлсэн уг бүжгэн жүжиг ЗХУ-ын ардын жүжигчин Ф.Г.Кайданийн хувилбараар мэндэлж байсан түүхтэй юм. Үүнээс хойш 43 жил энэхүү хувилбараар тоглож 2022 оны дөрөвдүгээр сард ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар шинэчлэн тавьсан юм. Эхний өдөр буюу бямба гарагт гавьяат жүжигчин О.Анужин гоцлох бол ням гарагийн тоглолтод ДБЭТ-ын гоцлооч М.Нандинцэцэг гоцлох юм.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-120 мянган төгрөгийн үнэтэй байна.