Англид тоглогдох "Тамгагүй төр" жүжгийн тасалбар 110 фунт буюу 490 мянга төгрөгт худалдаалагдаж, сурталчилгаа нь Лондон хотод байршжээ

Англид тоглогдох "Тамгагүй төр" жүжгийн тасалбар 110 фунт буюу 490 мянга төгрөгт худалдаалагдаж, сурталчилгаа нь Лондон хотод байршжээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд тоглогдохоор болж, тасалбар нь худалдаанд гарсан байна.

Харин тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 15 фунт буюу 66 мянган төгрөгөөс 110 фунт буюу 490 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тасалбарын үнийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн Английн “Колизей” театрт тоглогдох “Тамгагүй төр” монгол драмын сурталчилгаа Лондон хотын гудамж, талбайд байрласан байна.