“Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болно

“Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болно

“Улаанбаатар хотын эдийн засгийн форум” зохион байгуулах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтангэрэл мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг дөрөвдүгээр сарын 20-нд /2023.04.20/ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Бүртгэл хийх www.ubif.mn сайт ашиглалтад орсон. Хамтын ажиллагаатай хотууд болон гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд 170 гаруй урилга хүргүүлээд байна” гэлээ.