Хуучирч Э.Цэндсүрэн олон улсын хөгжмийн урлагийн залуу манлайлагчдын “OneBeat” хөтөлбөрт тэнцжээ

Хуучирч Э.Цэндсүрэн олон улсын хөгжмийн урлагийн залуу манлайлагчдын “OneBeat” хөтөлбөрт тэнцжээ

Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, хуучирч Э.Цэндсүрэн АНУ-ын Төрийн департментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны санаачилга “OneBeat” хөтөлбөрт тэнцжээ.

Анх 2012 оноос хэрэгжиж эхэлсэн “OneBeat” нь XXI зууны хөгжмийн урлагийн олон улсын залуу манлайлагчид цугладаг хөтөлбөр болсон. Тус хөтөлбөрт энэ жил 64 орноос нийт 1200 өргөдөл ирүүлсэн бөгөөд уран бүтээлч, продюсер, хөгжимчдөөс 17 орны 25 хүн шалгарчээ.