Каннын кино наадмыг Жонни Дэппийн тоглосон шинэ киногоор нээнэ

Каннын кино наадмыг Жонни Дэппийн тоглосон шинэ киногоор нээнэ

Дэлхийн томоохон кино наадмуудын нэг болох Каннын кино наадам 76 дахь удаагаа болох билээ. Тус кино наадам тавдугаар сарын 16-ны /2023.05.16/ өдөр нээлтээ хийх юм.

Тэгвэл 76 дахь удаагийн Каннын кино наадмыг жүжигчин Жонни Деппийн тоглосон Францын түүхэн сэдэвт “Jeanne du Barry” киногоор нээхээр болсон байна. Жүжигчин Жонни Депп энэхүү кинонд арвантавдугаар Луи хааны дүрийг бүтээсэн бөгөөд түүний хувьд анхны франц хэл дээрх кино болжээ. Тэрбээр киноны туршид францаар ярьсан байна.

“Jeanne du Barry” кино нь ядуу оёдолчин бүсгүйн бутач охин Жанна Бекю хааны ордонд хөл тавьж, XV Луи хааны сүүлчийн албан ёсны авхай болтлоо дэвшсэн амьдралын тухай өгүүлдэг байна. Бүсгүйн дүрийг бүтээсэн Францын жүжигчин Майвенн уг киноны найруулагчаар ажиллажээ.