"Учиртай гурван толгой" дуурийг энэ сарын 8, 9-нд тоглоно

"Учиртай гурван толгой" дуурийг энэ сарын 8, 9-нд тоглоно

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 8, 9-нд “Учиртай гурван толгой” дуурийг толилуулахаар болжээ.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан байдаг.