Дөрвөн настай дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяад холбогдох шүүх хурал болж байна

Дөрвөн настай дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяад холбогдох шүүх хурал болж байна

Нийслэлийн Баянгол дүүрэгт тавдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.05.29/ болж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 29-ний 10.00 цагт товлосон юм.

Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө