Шинэ Зеландын сонин мэргэжлийн хонь ноослогч дөрвөн монгол залууг онцолжээ

Шинэ Зеландын сонин мэргэжлийн хонь ноослогч дөрвөн монгол залууг онцолжээ

2022 оны зургадугаар сард "Share Mongolia"-ын хамт олон Шинэ Зеландын "Мэргэжлийн хонь ноослогч" багш нарын хамтаар Архангай, Завхан, Булган, Дорнод аймгуудаар үнэ төлбөргүй сургалт явуулж тус бүрд нь 15 шилдэг суралцагч шалгаруулж сургалтад хамруулж эхэлжээ.

Улмаар сургалтаа амжилттай төгсөж аймаг бүрээс шилдгээр шалгарсан нэг малчинд "Шинэ Зеланд хотод ажиллангаа, суралцах боломжийг олгосон аж. Хөтөлбөрийн онцлог нь мянган хонийг хоёр өдрийн дотор хяргах арга техникийн эзэмшүүлэх юм. Ингэхдээ энгийн хайч биш стандартаар зөвшөөрөгдсөн аюулгүй цахилгаан хайч ашиглаж, мэргэжлийн хонь ноослогч болохоор дөрвөн малчин залуу Шинэ Зеланд хотод суралцаж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан. Улмаар тэд хоёр сарын турш суралцаж, өдөрт хүн тус бүр 250 хонь ноосолдог болсон байна.

Тэгвэл Шинэ Зеландын өдрийн сонин мэргэжлийн хонь ноослогч дөрвөн монгол залууг онцолжээ. Монгол залуус тус сонинд өгсөн ярилцлагадаа, "Хэл сурах хэрэгтэй юм байна. Хонь хяргах ажлаа үргэлжлүүлэн орон нутгийн залуустаа зааж хамтран ажиллана. Мөн усалгааны систем туршиж үзнэ, болохгүй бол дараа жил дахиж ирээд сайн судална" хэмээжээ.