Сөүл хотод Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдаа болж байна

Сөүл хотод Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдаа болж байна

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-ноос 12-ныг дуустал Сөүл хотноо зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнд 5 салбарын 20 гаруй аж ахуй нэгж байгууллага 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой бөгөөд ноос ноолуур, оёдол гар урлал, гоо сайхан, хүнсний бараа бүтээгдэхүүн эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байна. Өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд

  • Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э. Сарантогос,
  • Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын эдийн засгийн зөвлөх Б. Оргилдорж,
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я. Эрдэнэсайхан,
  • Жижиг дунд үйлдвэрийн газрын зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр болон
  • Дүндэмүн дүүргийн дарга И Пил Хён,
  • Дүндэмүн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин,

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Чон Сон Ён болон бусад олон хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.