Дизель түлш төмөр замаар тээвэрлэж тавантолгой өртөөнөөс Өмнөговьд хүргэх туршилтын тээвэрлэлт амжилттай боллоо

Дизель түлш төмөр замаар тээвэрлэж тавантолгой өртөөнөөс Өмнөговьд хүргэх туршилтын тээвэрлэлт амжилттай боллоо

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгой өртөөнд Шунхлай ХХК нь Евро болон энгийн дизель түлш хадгалах зориулалттай газрын тосны бүтээгдэхүүн агуулах барьж, Шунхлай ХХК нь Тавантолгой-Улаанбаатар өртөө хооронд төмөр замаар газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх бэлтгэл ажил хангагдаад буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл дизель түлш тээвэрлэсэн 10 цистерн бүхий галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс 416,1 км аялаж Цогтцэций өртөөнд хүрлээ.

Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той энэ оны хоёрдугаар сард санамж бичиг байгуулж, стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах, авто замаар шатахуун тээвэрлэлт хийхээс үүдэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажилласан. 

Ийнхүү 592,9 тн дизель түлшийг төмөр замаар тээвэрлэж Тавантолгой өртөөнөөс “Шунхлай” ХХК-д хүргэх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна.
 
Эх сурвалж: ЗТХЯ