Ч.Ганжавхлан нарын аялагчид Эверестэд чуулахаар замдаа гарчээ

Ч.Ганжавхлан нарын аялагчид Эверестэд чуулахаар замдаа гарчээ

Монгол Улсын аялагчид Эверестэд чуулахаар Улаанбаатар хотоос Непаль улс руу өчигдөр /2023.04.09/ хөдлөлөө.

Уг уулзалтад Монголоос Ч.Ганжавхлан нарын баг, Ирландаас М.Ганбатын баг, Сан-Францискогоос Д.Дамдинсүрэнгийн баг нэгдэж 5535 метрийн өндөрт гарахаар зорьж буй аж.  Тэд нийт 15 хоногийн турш ачаагаа нуруундаа үүрч өдөрт 7-8 цаг сорилттой алхалт хийхээр төлөвлөжээ.

Эверест нь Хималайн Махалангур Химал нурууны Күмбу Гимал хэсэгт байрладаг. Урд оргил (8760 м) нь Балба болон Төвөдийн өөртөө засах орны (Хятад) хилд байрладаг бол Хойд (гол) оргил (8848 м) нь Хятадын нутагт байрлана. Эверест гурван талт пирамид хэлбэртэйгээс урд энгэр нь цавчим огцомдуу. Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59'20.62" ба E 86°55'28.27" гэсэн солбицолд Балба болон Төвөд хоорондын хил дээр оршдог билээ.