Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшжээ

Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшжээ

“Амигдала филмьс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшсэн байна. Энэ талаар Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор нэр дэвшиж байгаа талаар Каннын кино наадмаас зарласан байна. 

“Un Certain Regard” төрлийг 1998 оноос хойш Каннын кино наадмын албан ёсны сонгон шалгаруулалтын нэг хэсэг болгосон бөгөөд шинээр гарч ирж буй кино найруулагчдын дэлхийн кино зах зээлд танигдах хөшүүрэг болох үүднээс бүрэн хэмжээний анхны эсвэл удаах киногоо бүтээсэн найруулагчдын киног нэр дэвшүүлдэг талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.