Ам.долларын ханш буурч төгрөгийн ханш чангарч байна

Ам.долларын ханш буурч төгрөгийн ханш чангарч байна

Манай улсад ам.доллар өсөхийн хэрээр төгрөгийн ханш суларч хэрэгцээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарсан билээ.

Тэгвэл өнгөрсөн сарын 20-ны /2023.03.20/ өдрөөс эхлэн долларын ханш тогтмол буурч төгрөгийн ханш чангараад байна. Тухайлбал, ам.доллар 3530 төгрөгт хүрээд байсан бол өнөөдрийн /2023.04.14/ байдлаар худалдаж авах ханш 3498 төгрөгт хүржээ. Мөн Хонг Конг доллар ам.долларын адил тогтмол бууралттай байгаа юм. Харин бусад валютын ханш өсөлт, бууралт хосолсон байна.