ВИДЕО: "Гүйгүүл морьд"-ын баримтат кино н.Баярсайханы бор морины түүхээр үргэлжилнэ

ВИДЕО: "Гүйгүүл морьд"-ын баримтат кино н.Баярсайханы бор морины түүхээр үргэлжилнэ

Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл нутгаа зорин давхисан монгол морьдын талаар "Гүйгүүл морь" төслийн санаачлагчид монгол адууны онцлогийг харуулсан баримтат кино хийж буй бид өмнө нь мэдээлсэн.

Мөн бид Гал хүрэн морины эздийг онцлон ярилцаж байсан юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Тус баримтат киноны зураг авалт 20 гаруй хоног үргэлжилсэн бөгөөд Гал хүрэн, Голомт хээр морьд мянган орчим километр замыг туулж нутагтаа очсон билээ.  Эл явдлыг баримтжуулж “Гайхамшигт монгол адуу” гүйгүүл морьд, монгол морины тухай баримтат киног Моринд дуртай Монгол түмэндээ “Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай “ жилийн сар шинийн бэлэг болгон баярын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл Гал хүрэн, Голомт хээр морьдыг нутагтаа очиход хамгийн их тус болсон Баярсайханы бор морины түүхээр “Гайхамшигт Монгол Адуу” баримтат киноны үргэлжлэхээр болжээ. 

ВИДЕО: