Монгол, Солонгосын зураач, уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэн Янпён хотод болж байна

Монгол, Солонгосын зураач, уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэн Янпён хотод болж байна

Энэ сарын 07-ны өдөр БНСУ-ын Кёнги аймгийн Янпён хотноо Монгол, Солонгосын зураач, уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэн нээлтээ хийсэн байна. 

Уг үзэсгэлэнд Монголын зураачдын эвлэлийн гишүүн найман зураач өөрсдийн уран бүтээлээрээ оролцов.БНСУ-ын Кёнги аймгийн Янпён хот нь зураач, уран бүтээлчдээрээ алдартай бөгөөд энэ удаагийн дүрслэх урлагийн Хамтарсан үзэсгэлэнг Янпён хотноо ийнхүү анх удаа зохион байгуулсан нь онцлог болжээ. 

Сүүлийн жилүүдэд амжилттай өргөжин хөгжиж буй Монгол Улс, БНСУ-ын соёлын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, манай олон уран бүтээлчид БНСУ-д уран бүтээлээ ийнхүү толилуулж байна.