А.Мэндээхүү: Хүний заяагдмал өгөгдөл нь "сул тал" биш өөрийнхөөрөө байх нь "ичих зүйл" биш гэдгийг уриалах гэж дуулсан /ВИДЕО/

А.Мэндээхүү: Хүний заяагдмал өгөгдөл нь "сул тал" биш өөрийнхөөрөө байх нь "ичих зүйл" биш гэдгийг уриалах гэж дуулсан /ВИДЕО/

Байгалиас заяагдсан царай зүс, бие галбир, дуу хоолойны өгөгдлөө дутуу муу хэмээн голж, улмаар сайхан зүйл л олон нийтэд харагдах ёстой. Энэ нь зөв үлгэр дуурайлал хэмээн нийгэм нь хүртэл хүлээн зөвшөөрдөг болсон энэ үед хэвшмэл үзэл суртлыг өөрчилж өөрийнхөөрөө байх нь сайхан. Буруу байна гэдэг муухай зүйл биш гэдгийг өөрийн биеэр нотлон харуулж нийгмийг эсрэг болон эерэг зүгт хөтөлж чадсан А.Мэндээхүүг бид энэ удаагийн Social ID буландаа урьж, ярилцлаа.

ВИДЕО: 

Түүний хувьд Нийслэлийн Долдугаар сургуулийн сурагч. Одоо 17 настай. Тэргэнцэр дээр суудаг ч бүхнийг ойлгодог хоёр ахыг нь хүмүүс жигшиж буй үлдлээс эхлэн түүнд нийгмийн аль хэдийн дарагдаад хэвшмэл болсон энэхүү хүнийг заяагдмал байдлаар нь ялгаж харьцах ойлголт таалагдаагүй аж. Иймд өөрийнхөөрөө байж ганц удаа зориг гарган "Open mic"-ийн тайзнаа дуулсан гэдгээ хэлж байлаа.

Мөн тэрбээр "Үнэнийг хэлэхэд би үнэхээр тэнэг юм хийсэн. Хүний өмнө нэг их дуулж байгаагүй. Анх удаа дуулсан нь тэр байсан юм. “Open mic”-д оролцсон шалтгаан ерөөсөө хандалт авах байгаагүй.

Хүмүүс намайг хандалт авах гээд олон нийтийн өмнө од болох гэлээ гэж бичсэн байсан. Надад үнэхээр тийм бодол байгаагүй. Хүмүүсийг өөрийнхөөрөө байгаарай гэдгийг жаахан өөр маягаар илэрхийлэхийг хүссэн юм болов уу. Гэхдээ дахиад ийм үйлдэл гаргахгүй. Анх бичлэг тавигдсан байхаар нь би шууд багш руугаа явуулсан. Манай англи хэлний багш “зүгээрээ өөрийнхөөрөө байна" гэсэн юм. Хүмүүсийн ихэнх нь буюу 70,80 хувь нь эерэг байсан. Харин үлдсэн хэсэг нь эргүү тэнэг, сэтгэцийн өвчтэй, буруу үлгэр дуурайлал үзүүллээ гэх мэт үгсийг бичсэн байсан. Тиймээс би эхний өдрөө эвгүй хүлээн авч нийгмийн багштайгаа ярилцсан.

Манай багш нар надтай дотно байдаг юм. “Тэгсэн миний хүү битгий тоо” гэсэн. Тэгээд би нэг их тоогоогүй ээ. Гэхдээ зүгээр танихгүй хүн юу гэж хэлэх нь хамаагүй. Гэхдээ гэр бүлийн хүн муухай юм хэлбэл сэтгэлд үлдэх юм шиг санагдсан. Тиймээс гэрийнхэндээ үзүүлмээргүй байсан. Гэтэл гэрийнхэн минь "нээлттэй, зоригтой болж байгааг минь магтаад миний хүү хөөрхөн байна" гэсэн. Мөн дахиж ямар нэг юманд оролцвол хүмүүс буруугаар ойлгоно гэдгийг анхааруулсан. Ер нь хүнийг хүн гэдгээр н харьцах ёстой. Сонирхол нь ямар байна. Тэр нэг их хамаагүй шүү дээ. Харамсахгүй амьдрахын тулд ер нь бүгдийг нь хийгээд үзсэн нь дээр байх. Сүүлд нь туршлага л болно гэж бодож байна" хэмээсэн юм.