“Үндэсний Дээд Лиг-Плейофф” цувралын “Half time show”-д “Шөнийн галт тэрэг” хамтлаг ирнэ

“Үндэсний Дээд Лиг-Плейофф” цувралын “Half time show”-д “Шөнийн галт тэрэг” хамтлаг ирнэ

Үндэсний Дээд лигийн “Плейофф” хагас шигшээ цуврал үргэлжилж байна.

Өнөөдөр /2023.04.16/ хагас шигшээ цувралын дөрөв дэх тоглолтын “Half time show”-д зочин уран бүтээлчээр “Шөнийн галт тэрэг” хамтлаг уригджээ. Тус хамтлаг нь 1998 онд байгуулагдсан бөгөөд бидний мэдэх “Үлэг гүрвэл”, “Зөөлөн” зэрэг дуунуудыг зохион тоглож байсан юм. Хамтлаг 2004 онд “Цэхэр шувуу” нэртэй анхны цомгоо гаргаж байсан. Харин 2022 онд “Шөнийн галт тэрэг” LP пянзыг гаргасан аж.