BLACKPINK: Женнигийн тоглосон 'The Idol'кино “Каннын кино наадам 2023”-ын урилга авчээ

BLACKPINK: Женнигийн тоглосон 'The Idol'кино “Каннын кино наадам 2023”-ын урилга авчээ

Францын Парис хотын “UGC Normandie” театрт Каннын кино наадамд уралдаант бус урилгатай кинонуудын жагсаалтыг Пүрэв /2023.04.13/ гарагт зарлажээ. Уралдаант бус  жагсаалтад найруулагч Ким Жи Вуны Каннын кино наадмаас гаргасан "Аалзны тор" киноноос гадна "Шүтээн (Сэм Левинсон)", "Индиана Жонс ба хувь заяаны залгах (найруулагч Жеймс Манголд)", "Цэцэгт сарны алуурчид" ( Мартин Скорсезе) зэрэг кино багынхан орсон байна.

“The Idol” бол алдарт поп уран бүтээлч The Weeknd-ийн бүтээсэн HBO цуврал бөгөөд шинээр гарч ирж буй поп шүтээнүүд болон хөгжмийн салбарын хоорондын бүх харилцааны түүхийг өгүүлдэг. Женнигээс гадна The Weeknd, Lily Rose Depp, Troy Sivan зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчид олноор тоглосон кино юм. Ялангуяа "The Idol" нь Женнигийн анхны жүжигчний сорилт болж олны анхаарлыг татсан. Женни өнгөрсөн оны долдугаар сард дүрд сонгогдсоныхоо дараа YG Entertainment агентлагаараа дамжуулан "Би уг зохиолыг уншихад маш сонирхолтой санагдсан тул түүн дээр ажиллахыг хүссэн" гэжээ.

Үүнтэй холбоотойгоор YG Entertainment-ийн ажилтан “Түүнийг урьсан. Гэвч одоогоор оролцох эсэх нь хараахан шийдэгдээгүй байна" гэлээ.

Женни Каннын кино наадамд оролцох эсэх нь батлагдаагүй байгаа ч Каннын кино наадамд жүжигчний хувиар оролцох эсэх нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Мөн ямар дүрд тоглосон бэ гэсэн хүлээлт их байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: DISPATCH