Ам.долларын ханш суларч  3496 төгрөгтэй тэнцэв

Ам.долларын ханш суларч 3496 төгрөгтэй тэнцэв

Монголбанкны зарласан албан ханшаар гуравдугаар сарын дунд үеэс ам.доллар төгрөгийн эсрэг суларч, ханш тогтворжиж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал,  гуравдугаар сарын 17-нд ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3,528.05 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар /2023.04.17/ 29 төгрөгөөр буурч, 3496 төгрөгтэй тэнцэв. Мөн өнгөрсөн онд валютын нөөц 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол сүүлийн долоо хоногийн байдлаар валют 3 тэрбум 438 сая долларт хүрч 4-5 сарын импортыг хангах боломжтой нөөцтэй байна.