Коксжих нүүрсний үнэ тонн тутамд 30 ам.доллароор буурлаа

Коксжих нүүрсний үнэ тонн тутамд 30 ам.доллароор буурлаа

Монгол Улсын 2022 арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдаж байгаа юм.

Өдгөө нүүрсний цахим арилжаа 1.081.600 тонн хүрсэн билээ. Тэгвэл манай улсын коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 30 ам.доллароор буураад байгаа юм. Нүүрсний үнэ Гашуунсухайт болон Ганцмод гэх хоёр боомтод буурсан аж.