“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны тоглолтыг С.Ононбат найруулна

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны тоглолтыг С.Ононбат найруулна

“Харанга” хамтлагийн дуучин Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн анхны бие даасан "Нарыг хайрла" тоглолтоо хийхээр болжээ.

Тоглолтын зохион байгуулагчаар On`n Off продакшн, тоглолтын найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат ажиллаж байна. 

Тоглолт 2023 оны тавдугаар сарын 5, 6-ны өдрийн 18.00 цагт Улаанбаатар паласт болох бөгөөд тоглолтод Морин хуурын чуулга, шилдэг хөгжимчид оролцоно. Энэхүү тоглолтод дуучны урын сангаас шилэгдэн шигшигдсэн шилдэг дуунууд эгшиглэнэ. Тасалбар зэрэглэлээс хамааран 40-80 мянган төгрөгийн үнэтэй байх аж.