Солонгосын алдартай youtuber салсан найз охиныхоо гэрт дайрч орж, хүчирхийлжээ

Солонгосын алдартай youtuber салсан найз охиныхоо гэрт дайрч орж, хүчирхийлжээ

Солонгосын алдартай youtuber залуу салсан найз охиныхоо гэрт дайрч орон айлган сүрдүүлж, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн хэрэг өнгөрсөн сарын дундуур гарсан талаар тус улсын хэвлэлүүд онцолж байсан. 

Тэгвэл уг залуу нь 1.2 сая дагагчтай, алдартай mukbang youtuber Woongi болох нь батлагдлаа.

Уг хэргийг тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард youtuber A нь хуучин найз бүсгүй Б-ийн Чондамдонг дэх байшинд засварчний дүрд хувиран зөвшөөрөлгүй нэвтэрч улмаар айлган сүрдүүлж, бие махбодын хүчирхийлэл үйлджээ. Хохирогч бүсгүйн дуудлагын дагуу цагдаа нар гэрт нь очиход хэрэгтэн А нь танхайрсан гэх хэргээ үгүйсгэсэн хэдий ч түүний хувцсан дээрх цусны толбо хохирогч бүсгүйнх мөн байсан нь тогтоогдсон юм. Сөүлийн Ганнам дүүргийн цагдаагийн байгууллагаас хэрэгтэн А-г хууль бусаар айлд нэвтэрч айлган сүрдүүлсэн, танхайрсан хэрэгт буруутган  хэргийг прокурорт шилжүүлээд байсан билээ.

Тэгвэл Woongi үүнд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өөрийн Youtube сувгаараа дамжуулан "Та бүхний санааг зовоосонд уучлалт хүсэж байна. Үүсээд буй асуудалд холбоотой нь үнэн. Гэхдээ шударга бус байна. Гомдолтой байна. Би хэргээс зугтаж, нуугдаж байгаа юм биш. Би удахгүй өөрийн байр сууриа тодорхой оруулах болно. Батлагдаагүй асуудал ярьж, сөрөг сэтгэгдэл, бичлэг нийтэлсэн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно" хэмээн мэдэгдлээ.

ОРЧУУЛСАН: Т.БЯМБАЖАРГАЛ