БНСУ-ын "Astro" хамтлагийн дуучин Moonbin-ийг амиа хорлосон байж болзошгүй гэв

БНСУ-ын "Astro" хамтлагийн дуучин Moonbin-ийг амиа хорлосон байж болзошгүй гэв

"Аstro" хамтлагийн дуучин Moonbin гэртээ нас барсан байсныг түүний менежер нь өчигдөр /2023.04.19/ 20:10 цагийн орчимд олж мэджээ.

Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг хийж буй бөгөөд бусдын гарт амиа алдсан байх шинж тэмдэг илрээгүй тул түүнийг амиа хорлосон байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Мөн түүнд задлан шинжилгээ хийх талаар яригдаж байна. Түүний нас барсан өдөр нь  ээжийнх нь төрсөн өдөр байжээ. Мөн түүний төрсөн ганц дүү нь "Billie" охидын хамтлагийн дуучин Moon Sua бөгөөд дээрх харамсалтай үйл явдалтай холбоотойгоор агентлагийнх нь зүгээс хамтлагийн бүх үйл ажиллагааг зогсоож буйг мэдэгдсэн юм.

"Astro" хамтлаг нь 2016 оны хоёрдугаар сард "Fantagio Entertainment" агентлагийн дор анхны дуугаа  гаргаж байсан бөгөөд Moonbin нь дуулахынхаа хажуугаар чамгүй хэдэн кинонд дүр бүтээгээд байсан өсөх ирээдүйтэй залуу од байсан билээ.

ОРЧУУЛСАН:Т.БЯМБАЖАРГАЛ