Дэлхийн алдарт Кремлийн тайзнаа СУИС-ийн оюутан Б.Заяат дуулна

Дэлхийн алдарт Кремлийн тайзнаа СУИС-ийн оюутан Б.Заяат дуулна

ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадам ирэх долоо хоногт эхлэх гэж буй. Тэгвэл тус наадамд Монголын дуучин анх удаа оролцохоор сонгогджээ.

Тодруулбал,  СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн IV дамжаанд суралцаж буй Б.Заяат Орос улсын хамгийн том гэх Кремлийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн дөрөвдүгээр сарын 27, 29 өдрүүдэд хоёр удаа "Эх, дороги" дууг дуулахаар болсон байна. Мөн тавдугаар сарын 2-ны өдөр Кремлийн Их танхимд цугларах 6000 үзэгчдийн өмнө хаалтын шатанд дуулах аж.

Сонирхуулахад, Тав дахь жилдээ зохион байгуулагдах "Ялта хүрэх зам" олон улсын хөгжмийн