АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч дарга В.Нуланд Монголд ирсэн 35 жилийн  өмнөх ба одоо үеийн зургаа нийтэлжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч дарга В.Нуланд Монголд ирсэн 35 жилийн өмнөх ба одоо үеийн зургаа нийтэлжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн Улс төр хариуцсан орлогч дарга В.Нуланд дөрөвдүгээр сарын 19-20 өдрүүдэд Монголд айлчилж буй.

Түүний хувьд 1988 онд Монголд айлчилж Элчин сайдын яамыг байгуулах үйл ажиллагаанд оролцож байсан юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан 35 жилийн өмнө төв талбайд зураг даруулж байсан газраа зогсож, харьцуулсан зураг даруулж өөрийн цахим хаягтаа байршуулжээ.

Эл зурагт 35 жилийн өмнөх Социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай. ОХУ-аас хараат бус Монгол байх бөгөөд удаах зурагт өнөөдрийн парламентын засаглалтай Монгол Улсын дүр зураг буужээ. Эл харьцуулалтаас Монголын хөгжил, түүхийг үйл явцыг харж, дүгнэж болох юм.