ВИДЕО: Ковер дуугаа цацаад таван мянган лайк аваад “Ингээд од болдог юм байна” гэж бодсон

ВИДЕО: Ковер дуугаа цацаад таван мянган лайк аваад “Ингээд од болдог юм байна” гэж бодсон

"247 дахь клуб" хэмээх анхны ковер дуугаа цацаж 24 цагийн дотор Монгол Улсын сошиал хэрэглэгчдийн 80 хувийг өөрсдөдөө татаж, бүх цахим сувгаар бичлэг нь цацагдсан гурван хүүг Борзонгийнхон гэдэг. Тэд Баянхонгор аймгийн Спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид “Энэ гурван хүү багаасаа дотно найзалж, үргэлж хамтдаа явдаг болсноор дуунд сонирхолтой нэг найзыгаа дагаж өөрийгөө солгой гэж боддог болон огт дуулж байгаагүй хоёр найз нь нийлж дээрх дууг коверлон дуулсан нь тэр аж.

Хүмүүсийн эерэг хандлага дахин харахыг, сонсохыг хүсэж буй сэтгэгдлүүдийг хараад “гурван хүүг олж, бүх нийтээрээ амрах өдрүүдэд сайхан зүйл харуулж, сонсгохыг хүссэн” сэтгэлээр бид тэднийг хайж, олж ярилцсан юм.

ВИДЕО: 

Яг л товлосон цагтаа зэрэгцэн сууж, ичсэндээ хацар нь улайж, ярилцахаар холбогдох үед л нэвтрүүлэгт орж буйдаа итгэх энэ гурван хүүг Э.Бадраа, Б.Дагвадорж, Б.Намгарренчи гэдэг. Аан бас өөрсдөө дуугаа цацах фейсбүүк пейж хуудас нээсэн. Нэр нь Борзонгийнхон. Ингээд гурван хүүгийн түүхийг сийрүүлэн хүргэе.

Өмнө нь ковер хийнэ гэж бид ярьж байсан Борзонгийнхон нэг өдөр бэлтгэлдээ явахаар бэлтгэж, найз нь хувцсаа авахаар гэртээ очжээ. Энэ үед тэдний гэрийн гадаа ахынх нь машин байсан тул гурвуулаа орж суугаад нөгөө ковер дуугаа нэг явах гээд үзэх үү гэснээр тэдний анхны ковер бүтсэн юм.

Энэ өдөр Борзонгийнхон нэлээд хэд дуулаад болмоор санагдсан учир сүүлдээ дуундаа донтож, бэлтгэлээ тасалж гурван цаг бичлэг хийсний эцэст хамгийн сүүлийн буюу энэ гайгүй болж гэсэн видеогоо зориг гарган цацжээ. Харин дууны сонголтын хувьд өмнө нь сайн мэддэггүй байсан. Тэр өдөр үг ээ сайн цээжлээгүй учир цаас харж дуулсан гэх.

Энд нэг сонирхолтой зүйл нь гурван хүү өмнө нь хамт дуулж байгаагүй. Тэдний нэг нь бүр өөрийгөө солгой гэж боддог байсан бол нэг нь сонирхогч. Харин Э.Бадраа гэх хүү энэ хоёртоо бол дуучин аж. Тэд энэ талаар ярихдаа “Бид хоёр сонирхлоороо дуулдаг. Багаасаа дуулж байгаагүй. Хүнийг найзаар нь дүгнэдэг гэдэг шиг миний найз дуулах сонирхолтой байвал түүнийг нь дагаад сонирхол руу нь татагдаж ордог юм байна лээ” хэмээсэн юм. Энэ гурван хүү гуравдугаар ангиасаа дотно найзалсан. Тэд чөлөөт цагаараа дуу дуулж, сагс тоглож, давтлага, хичээлдээ хамт явж цуг гэртээ ирэх гэхчлэн ер нь л хамт байдаг гэнэ.

-Ярилцлагын үеэр Борзонгийнхонд хувь хүн, албан байгууллагаас хамтран ажиллах санал ирсэн эсэхийг асуухад

-Ковер хийснээс хойш маш их санал хүсэлт бид гуравт ирсэн. Хариу өгч чадахгүй байгаа. Сургууль, хичээл гээд завгүй л байгаа. Хаврын шалгалт ч дөхөж байна. Давтлага, секц дугуйлан гээд зөндөө л хийх юм байгаа. Бас хамтарч ажиллана гэхээр зав муутай. Тэгээд бас өөр газруудаас холбогдохоор яаж хамтран ажиллахаа мэдэхгүй зэрэг асуудлууд зөндөө байгаа. Хамтран ажиллах гэхээр яг юу хийх учраа сайн ойлгохгүй байгаа л даа

-Анхны ковер дуун цацагдаад маш өндөр хандалт авлаа. Та гуравт ямар санагдаж байна. Юу бодогдож байв?

-Анх бичлэгээ сошиалд цацаад 50 минутыг дараа харахад 50,60 лайк байсан. Тэгээд “за энэ ч дээ” гэж бодож байсан. Тэгээд давтлагаа тарчаад харсан чинь таван мянга, зургаан мянга хүрсэн байхаар нь “За ингээд л од болдог юм байна” гэж бодсон. Бэлтгэлдээ ороод орой гэртээ очоод утсаа нээгээд харсан чинь 15 мянга гаруй хандалт авсан байсан. Тэгээд бид гурав бараг шоконд  орсон байгаа юм. Хүн болгон бидэн рүү чат бичээд “од болж байна” гээл бичээд байсан.

-Хандалт авсны дараа бичлэгээ хамгийн түрүүнд хэнд үзүүлсэн бэ. Мэдээж та гурвын хувьд гайхалтай амжилт гэнэтийн зүй байсан болохоор хамгийн хайртай хүмүүстэй харуулахыг хүссэн байх гэж бодож байна.

-Тэгэлгүй яах вэ. Хандалт авсныхаа дараа бичлэгээ хамгийн түрүүнд бид гурав эцэг эхдээ үзүүлсэн. “Ёстой миний хүүхэд мөн үү” гээл байсан. Бид гурвын хамаатан садангууд хүртэл харсан. Аав ээж рүү чат бичиж, утсаар яриад “хүүхдүүд чинь од болсон байна” гэж ярьсан гэсэн. Бид нар ч гэсэн бас шоконд ороод их баярлаж байгаа.

-Цаашдын зорилго?

-Цаашдаа гоё гоё ковер гаргаж, өөрсдөө үг зохиогдоод, ая зохиогоод илүү их дуу хийх болно. Биднийг дэмжээрэй. Бас дэмжсэнд баярлалаа. Борзонгийнхон байлаа баярлалаа. Энэ завшааныг ашиглаад “ээждээ хайртай шүү” гэж хэлье. Ээж аавдаа хайртай шүү. Аав ээждээ хайртай шүү. Өдийг хүртэл өгсөж хүмүүжүүлсэнд баярлалаа. Ирээдүйд хүүхдүүд нь илүү их хичээх болно.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө