Б.Баттөр Хятадын автомашин үйлдвэрлэгч "Chery automobile" компанийн албан ёсны нүүр царай болж, насан туршдаа дуртай загвараа унах эрх авлаа

Б.Баттөр Хятадын автомашин үйлдвэрлэгч "Chery automobile" компанийн албан ёсны нүүр царай болж, насан туршдаа дуртай загвараа унах эрх авлаа

Жүжигчин Б.Баттөр Хятадын автомашин үйлдвэрлэгч "Chery automobile" компанийн албан ёсны нүүр царайгаар ажиллаж эхэлжээ.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд насан туршдаа Chery загварын автомашины хүссэн загвар, төрлийг унах эрхтэй болсон тэрээр энэ тухайгаа "2023 оны Шанхай олон улсын авто шоуны үеэр (Shanghai International Automobile Industry Exhibition) Чери автомобайл компани урьж оролцуулан албан ёсоор хамтран ажиллах амбассадор болох гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Энэ талаар Б.Баттөр "Миний хувьд хятадын зах зээл рүү орох, өөрийгөө дэлхий дахинд таниулах маш олон том боломжууд нээгдэж байна. Мөн насан туршдаа Чери авто машины хүссэн загвар төрлийг сонгон унах эрхийг авсандаа туйлын их баяртай байна" гэжээ.