"Усан цахилгаан станц" баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хатуу хучилттай авто замаар холбоно

"Усан цахилгаан станц" баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хатуу хучилттай авто замаар холбоно

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ыг барих төсөл хэрэгжихээр болсон. Ирэх зун тус усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ гэж албаныхан мэдээлж буй.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж буй. Тэгвэл Эрдэнэбүрэн сумын чиглэлд хатуу хучилттай авто зам барих асуудлыг шийдвэрлэж, энэ жил тус сумыг хатуу хучилттай авто замаар холбоно гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Сонирхуулахад, Эрдэнэбүрэн сумын төв нь аймгийн төвөөс 75 км, нийслэлээс 1552 км зайд оршдог бөгөөд хатуу хучилттай авто замаар холбогдоогүй цөөхөн сумын нэг ажээ.