"Худалдагч охин" МУСК "Udine Far East Film Festival" олон улсын кино наадамд өрсөлдөж байна

"Худалдагч охин" МУСК "Udine Far East Film Festival" олон улсын кино наадамд өрсөлдөж байна

Итали улсын Үдинэ хотод 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Udine Far East Film Festival" олон улсын кино наадмын Mulberry Award for Best Screenplay хэсэгт Монголын "Худалдагч охин" кино өрсөлдөж байна.

Уг фестивальд "Худалдагч охин" УСК-ны гол дүрийн жүжигчин Б.Баярцэцэг уригдан оролцож байна. Тэрбээр кино наадмын нээлтийн үйл ажиллагаанд монгол үндэсний дээлээр гоёж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй зураг кино наадмын цахим хуудсанд нийтлэгджээ.