"Тамгагүй төр" жүжиг маргаашаас эхлэн гурван өдөр тоглогдох ба энэ үеэр Англиас ирсэн экспертүүд үзэж сонирхох ажээ

"Тамгагүй төр" жүжиг маргаашаас эхлэн гурван өдөр тоглогдох ба энэ үеэр Англиас ирсэн экспертүүд үзэж сонирхох ажээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжиг УДЭТ-т маргааш /2023.04.26/-аас эхлэн гурван өдөр тоглогдохоор болжээ. 

Учир нь энэ үеэр Англиас ирэх мэргэжлийн экспертүүд тус жүжгийг үзэж, Лондонд тоглогдох бэлтгэл ажлыг хангах ажээ. 

Сонирхуулахад, Английн Лондон хотын төв театр “Колизей”-т ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд “Тамгагүй төр” жүжиг тоглогдохоор болоод байгаа билээ.