БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантай долоо хоногт хоёр удаа өглөөний уулзалт хийж буй. Мөн уулзалтын хүрээнд хэрэгжүүлэх тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн өглөөний уулзалтаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч 20 гаруй аж ахуй нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Тус салбарт Хууль эрхзүйн орчин бүрдээгүй. Хүний нөөц дутагдалтай, аялал жуулчлалын компаниудтай уялдаа холбоо муу зэрэг шийдвэрлэх асуудал олон бий. Эхний ээлжид эрхзүйн орчныг бий болгох нь чухал байгааг уулзалтаар голчлон хэлэлцэж байна. Уулзалтад ЗТХЯ-ны иргэний нисэхийн БХЗГ-ын нисэх буудал хариуцсан мэргэжилтэн Г. Лувсан-Одсэр оролцож байна.