Дөрвөн настай хүүгээ зодож, тамласан Б.Тодзаяад 10 жил хорих ял оноолоо

Дөрвөн настай хүүгээ зодож, тамласан Б.Тодзаяад 10 жил хорих ял оноолоо

Өнөөдөр /2019.05.29/ дөрвөн настай хүүгээ зодож тамалсан Б.Тодзаяад холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Шүүх хурлаас Б.Тодзаяад 10 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Хэргийг эргэн сануулбал, Б.Тодзаяа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дөрвөн настай хүүгээ “орондоо шээлээ” хэмээн олон хоног дарааллан зодсоноос хүүгийн элэг дэлүү няцарч, ГССҮТ-д хүргэгдэн ирж хоёр ч удаа хүнд хагалгаанд орсон байдаг.