Монгол залуу унадаг дугуйгаар Улаанбаатараас Английн Манчестер хот хүртэл аялна

Монгол залуу унадаг дугуйгаар Улаанбаатараас Английн Манчестер хот хүртэл аялна

Монгол залуу Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэл дугуйгаар аялахаар болж, бэлтгэл ажлаа хангажээ. 

Мөрөөдлөө биелүүлж, 12 мянган орчим км замыг дугуйгаар туулах гэж буй монгол залууг Б.Очирваань гэдэг. Түүний хувьд өдгөө 26 настай. Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг. Тэрбээр энэхүү аяллаа хоёр жил төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж ирэх мягмар гарагт замдаа гарахад бэлэн болжээ. Ингэхдээ “CUTE” брэндийн “TYRING” дугуйгаар найман сарын хугацаанд 12 мянган км зам туулж, Английн Манчестер хотод хүрэхээр төлөвлөсөн байна.