"Playtime" наадмын “PRE-EVENT” энэ ням гарагт болно

"Playtime" наадмын “PRE-EVENT” энэ ням гарагт болно

Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг энэ сарын 30-ны ням гарагт 13.00-20.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долоодугаар сарын 6-8-нд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон.

. "PRE-EVENT”-д

A dawn is

Kade x Grey

The shy poopers

Eccession

Vagabond

Deaf cats

Teresa in the moon хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21 дэх жилдээ болох гэж буй "Playtime” хөгжмийн наадамд энэ жил АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, ХБНГУ, ОХУ зэрэг гадаад улс орны нийт 20, дотоодын 170 гаруй уран бүтээлч оролцох юм.