ТЕГ: Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

ТЕГ: Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Татварын ерөнхий газраас Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өнөөдрөөс /2023.04.28/ иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар мэдээллээ.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай. Энэ хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн байна. Мөн энэ улиралд Татвар төлөгч 1143309 иргэнд эхний улиралд нийт 69.2 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх юм байна. 2023 оны нэгдүгээр улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа хөрөнгийн албан татварын 79706 ширхэг нэхэмжлэхээр 54363 иргэн 755 сая төгрөгийн татвараа төлжээ. Үүнээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөө 2614 иргэн 8607 нэхэмжлэхээр 11 сая төгрөг тус тус төлсөн байна.