ФОТО: “Харри Поттер” киноны гол дүр, Их Британийн жүжигчин Дэниел Рэдклифф анхны хүүхдээ өлгийдөн авлаа

ФОТО: “Харри Поттер” киноны гол дүр, Их Британийн жүжигчин Дэниел Рэдклифф анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Дэниел Рэдклифф нь “Харри Поттер” киноны Харригийн дүрээр од болсон юм.

Тэрбээр 10 гаруй жил хамтран амьдарсан бүсгүй Эрин Даркыг жирэмсэн болсон тухай нэг сар орчмын өмнө зарлсан юм. Тэгвэл алдарт жүжигчин Д.Рэдклифф, Э.Дарк нарын өнгөрсөн Мягмар гарагт хүүхдийн тэрэг түрж Нью-Йоркын гудамжаар алхаж буй гэрэл зураг цахим сүлжээнд таржээ. Мөн “Харри Поттер” киноны оддын төлөөлөгч хүүхдийн хүйс, төрсөн огноог нууцлан “Хүүхэд төрсөн нь үнэн” талаар мэдээлсэн.

Сонирхуулахад, хос 2012 онд "Kill Your Darlings" киноны зураг авалтын үеэр танилцсан юм. Мөн Д.Рэдклифф 2001 онд "Харри Поттер ба Философийн чулуу" киноны гол дүрийн дүрд тоглосноор бага наснаасаа эхлэн алдар нэрд хүрсэн бөгөөд тэрээр Ж.К.Роулингийн хамгийн их борлуулалттай номоос сэдэвлэсэн бүх ангид Харри Поттерын дүрд тоглосон билээ.

ФОТО: