Дорноговь аймагт барьж буй нефтийн үйлдвэрийг Тамсагийн ордтой хоолойгоор холбох бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэллээ

Дорноговь аймагт барьж буй нефтийн үйлдвэрийг Тамсагийн ордтой хоолойгоор холбох бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэллээ

БНЭУ-ын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр баригдаж буй. Тэгвэл өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн болон дагалдах байгууламж, түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажлын нээлт боллоо.

Тус нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг 4 багцад хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд 1-р багцын ажил 80 хувьтай явж байна. Харин өнөөдөр ийнхүү 2, 3-р багцын ажил ийнхүү эхэлсэн байна. Газрын тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” групп  шалгарсан бөгөөд Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.