БНСУ-ын "Shinee" хамтлагийн ахлагч, дуучин Key нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монголд иржээ

БНСУ-ын "Shinee" хамтлагийн ахлагч, дуучин Key нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монголд иржээ

БНСУ-ын "Shinee" хамтлагийн ахлагч, дуучин, жүжигчин Key Монгол Улсад ирж, нэвтрүүлгийн зураг авалтад оролцжээ.

Тодруулбал, дуучин, жүжигчин Key БНСУ-ын "MBC" телевизийн 10 жилийн ойдоо зориулан хийж буй "I live alone" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монголд ирсэн байна. Улмаар 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй зураг авалтын багийн хамтаар Монголын нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдралтай танилцаж хоёр хоногийн турш монгол гэрт зураг авалтаа хийжээ. Энэ үеэр түүний монгол дээл өмссөн, Нарантуул худалдааны төв орчмоор явж буй зураг цахим орчинд тавигдаж, олны анхаарлыг татаад буй юм. Ганц бие хүмүүсийн оролцдог "I Live alone" нэвтрүүлэг нь алдартнуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ удаагийн дугаарт Shinee хамтлагийн дуучин Key оролцож ийнхүү Монголд ирээд буцлаа.

БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг болох "Shinee" нь таван гишүүнтэй байсан бөгөөд ахмад гишүүн Jonghyun нь 2017 онд амиа хорлож Солонгос даяар шуугиулаад байсныг санаж буй биз ээ. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Key нь дуучин, жүжигчин, бүжигчин зэрэг олон талын авьяастай нэгэн бөгөөд одоогоор соло үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө