Иргэн Н.Тэмүүжин: Улаанбаатар хотын түгжрэлийг 10 замын төлөвлөлтөөр шийдэж, төгс замтай хот болгож болно /LIVE/

Иргэн Н.Тэмүүжин: Улаанбаатар хотын түгжрэлийг 10 замын төлөвлөлтөөр шийдэж, төгс замтай хот болгож болно /LIVE/

Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотойгоор иргэн Н.Тэмүүжин 10 гол замын төлөвлөлтийн талаар 8-9 жил хийсэн судалгааг танилцуулж байна.

Тэрбээр "Миний бие сүүлийн есөн жил Авто машины түгжрэлийг бууруулах талаар судалж төсөл боловсруулсан. Түгжрэлээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртгийг тооцоолж үзэхэд 2022 онд 3,8 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ний 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн байна. Мөн мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаа, байгаль орчны хохирол бас байгаа. Жишээ дурдвал нийслэлийн нэг иргэн өдөрт дунджаар хоёр цаг жилдээ 718 цаг буюу нэг сарыг замд түгжирч өнгөрүүлж байна. Энэ нь дэлхийн бусад түгжрэлтэй хотуудтай харьцуулахад Улаанбаатар хот 3,7 дахин их түгжрэлтэй байна. Манай улс түгжрэлийг бууруулахын тулд олон нийтэд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хувийн тээврийг хязгаарлах, их дээд сургууль, зах худалдааны төвийг хотын төвөөс гаргах арга ярьдаг. Өөрөөр хэлбэл зорчих урсгалыг өөрчлөх чиглэл барьж ажилладаг. Гэвч түгжрэл буурахгүй. Яагаад гэвэл түгжрэл маш олон шалтгаантай хотын төвөөс зах руу явах тусам боловсролын чанар мууддаг учир хүмүүс аль болох хүүхдэдээ сайн боловсрол олгохоор төв рүү явах гэхчлэн нийгмийн эмх замбараагүй тогтолцоо, хямралын илрэл нь түгжрэл болж байгаа юм. Гэсэн ч үндсэн зорилт буюу сургууль, ажилдаа явах ачааллыг зам дааж чадахгүй байгаа нь түгжрэлийн хамгийн гол асуудал болж байна. Зам өөрөө алдаатай байгаа юм. Дэлхийн улс орнууд замаа эхэлж төлөвлөж дараа нь барилгаа босгодог. Харин манайд яг эсрэгээрээ байна. Иймд Улаанбаатар хотын дөрвөн том асуудлыг хэлбэл,

  1. Газар зүйн байршил онцлог /дөрвөн уулын голд хязгаарлагдсан/
  2. Хүрээний онцлог байдал
  3. Москваг төлөөлсөн Гипрогер институт /хот төлөвлөлт/
  4. Хот төлөвлөлт алдагдсан

Гэхчлэн дөрвөн шалтгаанаас үүдэж түгжрэл үүсэж байна.  Мөн бид гаднын улсаас зээл авч зам бариулдаг. Ингэхдээ барьж буй компани мөн олон улсын хотуудын стандартаар барьдаг. Энэ нь Улаанбаатар хотод сөргөөр нөлөөлж үр дүнд нь үхрийн баас шиг замтай болсон. Эдгээр бүх асуудлыг 10 замын төлөвлөлтөөр шийднэ. 10 замын төлөвлөлт гэдэг нь хэвтээ болон босоо тэнхлэг дэх хэвтээ 10, босоо 10 гол замуудтай шууд холбогдох төлөвлөлтийг хэлнэ. Эдгээр замыг барих юм бол Улаанбаатар хот 10 өргөн чөлөөтэй болж, өөгүй төгс гэж хэлж болох замтай хот болж чадна" гэлээ. 

ҮЗЭХ: