ФОТО: “Барс худалдааны төв”-ийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар иргэд мэдээлжээ

ФОТО: “Барс худалдааны төв”-ийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар иргэд мэдээлжээ

Өнөөдөр /2025.05.10/ үдээс өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс худалдааны төв”-ийн ойролцоох авто зам дээр ноцтой зам тээврийн осол гарсан талаар иргэд олон нийтийн сүлжээнд гэрэл зураг бүхий мэдээллийг нийтлээд байна.

Гэрчүүдийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн гэрэл зургаас харахад, хар өнгийн “Toyota Alphard” маркийн автомашин замын дунд байрлах төмөр хашлагийг мөргөж, хашлага даван зогссон" байна. Ослын улмаас авто замын зорчих хэсгийн хашлага хугарч, замын хөдөлгөөн хэсэгчлэн саатаж байгааг харуулжээ. Зарим иргэдийн хэлж буйгаар тус автомашин хэт хурдтай явж байсан, эсвэл жолооч анхаарал алдсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Харин ослын улмаас явган зорчигч болон жолоочийн эрүүл мэндэд нөлөөлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ослын газарт олон хүн цугларсан байдалтай байгаа аж. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг хийж, ослын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд албан ёсны мэдээллийг нийтлээгүй байна.