ВИДЕО: Бусдын нэрийг барьж, зүй бус үг хэрэглэн танхайрсан эмэгтэй нь СЭМҮТ-д бүртгэлтэй нэгэн байжээ

ВИДЕО: Бусдын нэрийг барьж, зүй бус үг хэрэглэн танхайрсан эмэгтэй нь СЭМҮТ-д бүртгэлтэй нэгэн байжээ

Цахим сүлжээнд өчигдөр /2025.05.10/ нэгэн иргэн “Генерал Болд миний нөхөр, генерал Сандаг-Очир миний өвөө” гэхчлэнгийн зүйл хэлж, зүй бус үг хэрэглэн бусадтай маргалдаж буй бололтой бичлэг цацагдсан. Тэгвэл тухайн асуудлыг хуулийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” зөрчлийн хүрээнд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

ВИДЕО: 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн бичлэгт гарч буй эмэгтэй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэлтэй нэгэн байсан" бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үйлдлийг гаргасан байна. Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, зүй бус үг хэллэгтэй бичлэг цахим орчинд нийтлэхгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.