“Netflix”-ийн “Мангас- Жеффри Дамерын түүх” цувралын хоёрдугаар бүлэг 2024 онд гарна

“Netflix”-ийн “Мангас- Жеффри Дамерын түүх” цувралын хоёрдугаар бүлэг 2024 онд гарна

Америкийн цуврал алуурчин Жеффри Дамерын тухай өгүүлэх “Мангас” цувралын хоёрдугаар бүлэг 2024 онд үзэгчдийн хүртээл болно.

Жеффри Дамерын аймшигт аллагын түүхийг өгүүлэх “Мангас” цувралын хоёрдугаар бүлэгт эцэг эхээ буугаар хөнөөсөн ах дүү Лайл, Эрик Менендес нарын түүхийг онцлон харуулах бөгөөд тус бүлгийг 2024 оны гуравдугаар сард гарахаар төлөвлөж байгаа юм. “Мангасууд: Лайл ба Эрик Менендезийн түүх” кинонд 1996 онд эцэг эхийнхээ амийг хөнөөсөн хэргээр ял сонссон ах дүүсийн тухай өгүүлнэ. “Netflix” кино зохиолын цувралаас гадна Лайл, Эрик Менендес нарын онцгой бичлэг бүхий баримтат киног гаргах аж.

Лайл Менендес, Эрик Менендес