BTS хамтлагийн Шюгагын “D-Day” цомог “Billboard 200”-ын жагсаалтад хоёрдугаар байранд орлоо

BTS хамтлагийн Шюгагын “D-Day” цомог “Billboard 200”-ын жагсаалтад хоёрдугаар байранд орлоо

BTS хамтлагийн Шюгагын бие даасан цомог болох “D-DAY” Billboard-ын үндсэн цомгийн жагсаалтын “Billboard 200”-д хоёрдугаарт орж, шинэ дээд амжилт тогтоолоо.

Billboard өнөөдөр /2023.05.02/ мэдээллэхдээ "Сугагийн анхны бие даасан цомог "D-DAY" 140,000 хувь борлогдож, энэ долоо хоногт чартын хоёрдугаар байранд орсон" гэлээ. Өнгөрсөн сард BTS хамталгийн Жиминийн "Face" бие даасан цомог нь “Billboard 200”-д хоёрдугаар байранд орсон нь тухайн үеийн солонгос соло уран бүтээлчдийн дээд амжилт байсан юм. Шюгагын биет цомгийн борлуулалт 122,000 хувь борлогджээ. Тус цомог нь Шюгагын “Agust D” (2016) болон “D-2” (2020) холимог цомгийн дараа гаргасан гурамсан зохиолын эцсийн бие даасан цомог юм. Цомгийн жагсаалтад D-Day, Haegeum, HUH?! (feat. J-Hope), AMYGDALA, SDL, Person Pt.2 (feat. IU), Geukya, Interlude: Dawn, Snooze (feat. Ryuichi Sakamoto, Kim Woo-Sung The Rose) болон Life Goes On зэрэг нийт 10 дуу оржээ.

Мөн Шюга анхны бие даасан аялан тоглолтоо амжилттай эхлүүлсэн. Тэрбээр дөрөвдүгээр сарын 26, 27-нд Нью-Йорк, Нью Жерси хотуудад “Suga’s Agust D D-Day Tour” нэртэй тоглолтоо хийжээ.