Баянхонгорын дуучин хөвгүүд Улаанбаатар хотод ирж, "Тоонот"-ынхонтой уулзжээ

Баянхонгорын дуучин хөвгүүд Улаанбаатар хотод ирж, "Тоонот"-ынхонтой уулзжээ

"247 дахь клуб" гэх дууг коверлон дуулж олны хүртээл болгосон даруйдаа сошиалд өндөр хандалт авч, эерэг хандлагыг түгээж буй Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн сурагчидтай бид өмнө нь ярилцсан.

Мөн тэдэнд Хан монгол сургуулиас солонгос улсын урлагийн сургуульд суралцах тэтгэлэг олгосон юм. Тодруулбал, Борзонгийнхон буюу 11 дүгээр ангийн сурагч Б.Дагвадорж, Э.Бадраа, Б.Намгарренчин нарыг Солонгос сургууль Монголд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хан монгол сургууль 2023-2024 оны хичээлийн жилд 100 хувийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах эрх олгосон билээ. Ингэснээр тэднийг 12 дугаар ангиа төгсөхөөр БНСУ-д тэтгэлэгтэй суралцуулах аж. Тэгвэл мөн Баянхонгор аймгагт худалдаа эрхэлдэг иргэн О.Уранчимэг гурван хүүг дэмжиж, өөрийн дэлгүүрээс пүүз авах эрх бэлэглэсэн юм.

Тэгвэл энэ удаад Баянхонгор аймгийн дуучин хөвгүүд Улаанбаатар хотыг зорьж, "Тоонот"-ынхонтой уулзсан байна. Энэ талаар Toonot Records өөрийн цахим хуудсандаа “Нөгөө айхтар гурван дүү ирээд явлаа чадлаараа дэмжинэ” хэмээн бичжээ.