Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 5 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 16, Онгоц одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох (2 ц 34 м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.